ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД ДОХИУР МОД, ХАНТААЗТАЙ БОЛЛОО

0
33

Замын цагдаагийн албаны Ахмадын зөвлөлөөс “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн ‘Өсвөрийн сэргийлэгч бүлгэм’-ийн сурагчдад цацруулагчтай хантааз, шүгэл, гэрэлтдэг дохиур мод, цагаан бээлий, малгай бүхий 20 иж бүрдлийг хүлээлгэн өглөө.

Уг бүлгэм нь сурагчдыг багаар ажиллах, хам¬тач үйл ажиллагаанд сургах, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулийн дотоод дэг журмыг сахиулах болон сурагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг олон чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!