В.Путин “Үнэнч” нэртэй нохойтой болжээ

0
8

Туркмений ерөнхийлөгч Гурбантул Бердымухамедов ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй өчигдөр уулзсан байна. Тэрбээр уулзалтын өмнө В.Путинд саяхан болж өнгөрсөн төрсөн өдрийн мэндийг хүргэж Алабай үүлдрийн гөлөг бэлэглэжээ.
Туркмений төрийн тэргүүн хэлэхдээ “Саяхан таны хувьд их сайхан буюу сахиусан тэнгэрийн өдөр тохиосон, танд чин сэтгэлээсээ баяр хүргэн эрүүл энх, амжилт хамгийн сайхан сайхныг хүсэн ерөөе. Биднийг холбох гүүр бол энэ гээд дэлхийд хамгийн үнэнч үүлдрийн нохой гэгдэх Алабай үүлдрийн нохойг бэлэг болгон барьж байна” гэсэн байна. Уг нохойнд төрийн тэргүүнүүд “үнэнч” гэх нэр хайрлажээ.