Утаа дагасан бас нэгэн бизнест 8 тэрбум төгрөг зарцуулна

Утааг бууруулах зорилготой байсан санхүүжилтийг салхинд хийсгэсэн шиг зүйлийг өнөөдөр ерөнхий сайд ярьж байна. Учир нь утааны улирал эхэлж, хүүхдүүд ханиад томуу тусч байгаатай холбогдуулан жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг амралт сувиллын газарт амраах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ, “Манай яам Сангийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтраад тогтоол боловсруулж нөгөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр санал нэгдсэн. Хэд хэдэн арга хэмжээг төлөвлөж байна. Эхний ээлжинд утааны оргил үед хамгийн их бохирдолтой байгаа бүсүүдэд амьдарч байгаа жирэмсэн эх болон бага насны хүүхдийн тоог нарийвчлан гаргах шаардлагатай байна. Дараа нь Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулан ажилладаг амралт, сувиллын газруудын хэд нь өвлийн улиралд ажиллаж байгааг тодруулна. Улмаар жирэмсэн болон 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг Эрүүл мэндийн даатгалын сан, Халамжийн сангаас зардлыг нь гаргаж гэрээтэй амралт, сувилалын газруудад тав хоног амраана. Урьдчилсан тооцоогоор найман тэрбум төгрөг зарцуулна гэж үзэж байгаа. Гэхдээ хамрах хугацааг нь багасгаад арванхоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 25-ны хооронд амраахаар таван тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байна. Нэг тэрбум гаруй төгрөгийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үлдсэн хэсгийг нь Халамжийн сангаас зарцуулахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Үүнээс үзэхэд энэ их утааны хор нөлөө тавхан хоногт арилна гэж юу байхав. За байлаа ч тав хоногийн дараа иргээд л нөгөө утаандаа буцаад ирэх болно. Ийм зүйл хийхийн төлөө 5-аас 8 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь ёстой л нөгөө утаагүй зуух гэдэг шиг мянгуужны үлгэр болох вий гэсэн хардлага иргэдэд төрж байна. Нөгөөтэйгүүр бас л нэг эрхтэн дархтаны халаасанд байдаг амралт сувилалын газрыг төсвийн мөнгөөр санхүүжүүлсэн үйлдэл болох талтай юм тиймээс энэ мөнгийг утааний эсрэг бодитой зүйлд зарцуулах хэрэгтэй хэмээн иргэд сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Одоогийн байдлаар жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг амраах нэр бүхий 29 амралт сувиллын газрын нэр яригдаж байгаа аж. Мөн урьдчилсан судалгаагаар нийслэл хотод 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж, 0-5 насны 65 мянган хүүхэд бий гэсэн судалгаа байна.

Ерөнхий сайдын гаргасан энэхүү саналыг маргааш буюу баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болсон билээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!