Хятадад дотоодод халдварласан 50 тохиолдол илэрчээ

2021-11-07
1 min read

Хятадын эх газарт бямба гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 50 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Хэбэй мужид, ес нь Лянин мужид, зургаа нь Хар мөрөн мужид, дөрөв нь Сычуань мужид бүртгэгдсэн бол Хэнань, Юньнаньд тус тус гурав, Ганьсуд хоёр, Жянси, Нинсяд тус бүр нэг тохиолдол илэрчээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 24 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн бол Шанхай хотод сэжигтэй хоёр тохиолдол эх газрын гаднаас иржээ. Харин тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Ингэснээр бямба гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 97734 тохиолдол илэрснээс 91929 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1169 хүн эмчлүүлж байгаагаас 32 хүний биеийн байдал хүнд байна.

Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 35 тохиолдол илэрсний 14 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр бямба гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 442-т хүрснээс 337 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар, Хонконгт халдварын 12367 тохиолдол илэрснээс 12036 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол илэрч, 75 нь эдгэрчээ. Мөн Тайваньд 16438 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 847 өвчтөн нас барсан байна. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »