“Зайсан хилл” цогцолборт зөрчлийн хэрэг нээжээ

“Оюуны Ундраа” ХХК-ийн “Зайсан хилл” цогцолборт “НВЦ” компанийн ажилчид хоолны хордлого авчээ. Тодлруулбал, тус компанийн 300 гаруй ажилчид энэ 7-ны өдөр байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэсэн ба энэ үед зарим хүмүүс нь хоолны хордлого авсан байна. Халуурч, бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдэг 100 гаруй хүнд илэрсэн бөгөөд ХӨСҮТ хоолны хордлого хэмээн оношилсон.

Үүний улмаас “Зайсан Хилл”-д зөрчлийн хэрэг нээж, МХЕГ, НМХГ, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран үргэлжлүүлэн хяналт шалгалт хийж байгаа ажээ. Лабораторийн шинжилгээний зарим хариу гарсны дараа хордлогын шалтгаан нь тодорхой болох юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!