Дэлхийн удирдагчид юуг ч өөрчлөх чадваргүй дүр эсгэгчид

2021-11-03
1 min read

Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг Шведийн идэвхтэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурал болж буй Шотландын Глазго хотод  дэмжигчдэдээ хандан үг хэлсэн байна.

Тэрбээр, “Энэ бага хурал бусад арга хэмжээтэйгээ адил, ямар ч үр дүнд хүргэхгүй. Тэнд ердөө л уур амьсгалын хямралтай хэдийнээ нүүр тулсан хүмүүсийн ирээдүй, өнөөгийн байдалд нухацтай хандаж байгаа мэт дүр эсгэгч улс төрчид, эрх мэдлийг гартаа авсан хүмүүс л цугласан” гэжээ.

Грета охины үзэж байгаагаар улс төрчид дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чадваргүй, харин өөрчлөлтийг авчрах шийдэмгий арга хэмжээг олон нийт хэрэгжүүлэх ёстой бөгөөд олон нийт л өөрчлөлтийн хөдөлгүүр болно. Тэрбээр олон нийтэд хандаж, Глазго хотод цугларсан 120 гаруй орны төр, засгийн тэргүүн нарт үгээ хэлэхийн тулд хэвлэн нийтлэхэд тохиромжгүй үг хэллэгийг ашиглахаасаа болгоомжлохгүй байхыг уриалаад, хүмүүс “уур амьсгалтай холбоотой асуудлаар шударга ёсыг” шаардах эрхтэй бөгөөд “дэлхийн удирдагчдын эцэс төгсгөлгүй бла бла бла”-тай эвлэрэх ёсгүй гэж мэдэгджээ.

“COP26”-д оролцохоор 196 орны улс төрчид, сэтгүүлчид, ашгийн бус байгууллага болон бизнесийн төлөөлөл зэрэг 25 мянга гаруй хүн Глазго хотод цуглаад байгаа юм.

Орчуулах »