Хөдөө аж ахуйг дэмжих сан 63.8 мянган тонн улаанбуудай хүлээж авчээ

2021-11-03
1 min read

Энэ намрын ургацаас өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаанбуудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.  

Түүнчлэн тус сангийн элеваторт ОХУ-аас импортолсон үрийн улаанбуудай 2.3 мянган тонн, 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаанбуудай 8.5 мянган тонн, дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаанбуудай 2.7 мянган тонн нийт 13.5 мянган тонн улаанбуудай хадгалагдаж байгаа аж. 

Мөн сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос /агуулах сав/ байгаа бөгөөд одоогоор сангийн элеватор 47 мянган тонн улаанбуудай хүлээн авах боломжтой аж. 

Орчуулах »