УЛСТӨРӨӨ ХОЙШ ТАВИАД УТААНД АНХААРААЧ ЭЭ, АРД ТҮМЭН ЧИНЬ ҮХЭЖ БАЙНА

Яг одоо төрийн ордонд УИХ-ын даргыг огцруулах шаардлага хүргүүлж буй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй  УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна. Тэдний мэдээлж буйгаар УИХ-ын даргыг огцруулахын тулд ямар ч хамаагүй бүхий л аргыг хэрэглэж чирч гаргах болно гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр хэн нэгний сүрдүүлгээр, дарамт шахалтаар огцруулж болдоггүй ардчиллын үнэт зарчмыг хамгаалсан гол хууль бол үндсэн хууль юм.

Гэтэл үндсэн хуулиа зөрчиж ингэж авиргүй авирлаж, нийгмийг бухимдуулах цаг мөн үү. Утааны асуудал туйлдаа хүрээд байна, ХХААХҮ-ийн сайдаа ч томилохгүй байгаа асуудлыг яах гэж байна хэмээн сэтгүүлчийн асуусан асуултанд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа” Нийгмийн энэ асуудлаас илүү бид яг одоо тэмцэх хэрэгтэй, УИХ-ын даргыг буулгах нь чухал байна” хэмээн утаа, нийгмийг туйлдуулж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Мөн нэр бүхий эдгээр гишүүдийн үзэж буйгаар эмнэлгийн дарга ажлаа өгөөд байхад УИХ-ын дарга яагаад ажлаа өгч болохгүй гэж гэсэн харьцуулалтыг хийж байгаа юм. Гэхдээ үндсэн хуулиндаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, АТГ-ын дарга, Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэцийн дарга зэрэг төрийн дээд албан тушаалтнуудыг хэн нэгний рекет, дарамт шахалт, улс төрийн бүлэглэлийн шахалтаар ажлаа өгөх хууль байдаггүй болохыг үндсэн хуулиас харж болно.

Нөгөөтэйгүүр эрх мэдэл, албан тушаал, идэж уухын дон шүгэлсэн улстөрчид өө, хэсэг завсарла… Эх орон чинь, нийслэл хот чинь, ард иргэд чинь туйлдаж, угаартаж, юун та нарыг хэрүүлийг харахтай манатай байна… Хатуухан хэлэхэд, нялх нярай, хөгшид буурлууд чинь нийгмийн стресс, агаар орчны бохирдлыг чинь дийлэхгүй үхэж байна… Иргэнгүй улс, ард түмэнгүй төр гэж байхгүй… Үхэж, өвчилж, шаналж, туйлдаж буй иргэддээ эхлээд анхаар…


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!