Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

2021-11-01
1 min read

Энэ сарын 5-нд буюу 17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа. Энэхүү өдөрт зохиулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болох гэж байна.

Барилдаан 2021 оны 11 дүгээр сарын тавны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох бөгөөд бөхчүүдийг 11 дүгээр сарын 3, 4-ны өдрүүдийн 10:00-17:00 цагт бүртгэнэ хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Орчуулах »