Home Онцлох мэдээ Н.АЛТАНХУЯГ: Ц.ЭЛБЭГДОРЖ СУРВАЛЖЛАГЧ БАЙХДАА ШҮЛЭГ ЗОХИОДОГ БАЙСАН, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД ХЭРЭГ ЗОХИОДОГ БОЛСОН

Н.АЛТАНХУЯГ: Ц.ЭЛБЭГДОРЖ СУРВАЛЖЛАГЧ БАЙХДАА ШҮЛЭГ ЗОХИОДОГ БАЙСАН, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД ХЭРЭГ ЗОХИОДОГ БОЛСОН

Цензургүй яриа нэвтрүүлгийн 2018 оны сүүлчийн дугаарт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцож, нэг цаг хагасын туршид шударга бус хонгилын тухай ярив. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг сийрүүлэн Та бүхэнд хүргэж байна.

МАН-ын хагарал бутрал

Сүүлчийн 10-аад жилийн улс төрийн байдлыг ажих юм бол аль ч нам нь гарсан тэднийг хооронд нь хагаралдуулдаг, талцуулдаг ийм технологи, үйл ажиллагаа хэрэглээд сурчихсан байна. Одоо МАН 65-уулаа юм чинь бат суурьтай ажиллах юм болов уу гэсэн чинь бат суурьтай тогтвортой ажиллахгүй байна. Тэгэхээр энэ аль нэг нам хэдэн суудал авсандаа биш, сүүлчийн 20-30 жил Монголын улс төрөөр тоглодог улс төрийн бүлэглэл, газрын дорх баялгийн эзэд бий болсон байна. Гэхдээ энэ бол ард түмэн биш. Тэрийгээ л тэр хүмүүс булаацалдаж байна.

Шударга бусын хонгилыг хэрхэн нураах вэ?

Маш олон хүмүүсийн амьдралыг Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын бий болгосон хонгил сүйрүүлсэн. Би өөрөө тэр дундуур дөрөв, таван жил явчихаад тэгээд 2016 онд энэ хонгилын тухай хэлж байгаа юм. Тэд эцсийн бүлэгтээ шүүхийн өмнө хүний амь, амьдралаар дэнчин тавьж тоглодог юм байна гэдгийг би харсан. Манай Засгийн газрын үед 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 төгрөг болгож хэмнэлт бий болгож өгсний төлөө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг барьчихсан. Гэхдээ цаад санаа нь манай засгийг унагаах ёстой байсан. Энэ замд хэчнээн олон хүнийг шорон гянданд суулгав. Монголын баялгийн төлөө ингэж байлддаг юм байна гэдгийг би ойлгосон. Тэгэхээр Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт хариуцлага тооцох ёстой. Бүгдээрээ нийлээд энэ шударга бусын хонгилыг нураана. Өнгөрсөн хугацаанд Их хурал дээр болсон үйл явдал бол Монголын нийгэмд үнэхээр ялзарч илжирсэн олон юмыг ил гаргаж тавьлаа. Ерөнхийлөгчийн хувьд Дээд шүүхийн шүүгчийг сольчихож болно. Энэ бас шударга ёсны хэмжүүр шүү.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэтэд юу хийсэн бэ?

Ц.Элбэгдорж сурвалжлагч байхдаа шүлэг зохиодог байсан. Ерөнхийлөгч болоод хэрэг зохиодог болсон гэж үг гарсан. Ц.Элбэгдорж надад “Алтанхуяг аа, би Эрдэнэтийг хариуцъя. Чи бусад ажлаа хий.” гэж хэлсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл Эрдэнэтэд би бүх хүмүүсээ байршуулъя, Эрдэнэттэй холбоотой бүх бизнесээ хийе гэсэн үг. Гэхдээ арай 49 хувийг би авъя гэж надад хэлээгүй л дээ. Тэгээд даргаас нь авахуулаад бүх юмаа хийсэн.

altanhuyag-1 Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж сурвалжлагч байхдаа шүлэг зохиодог байсан, Ерөнхийлөгч болоод хэрэг зохиодог болсон

Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох болсон бас нэг шалтгаан энэ гэв

Манай Засгийн газрын үед Дубайн гэрээ байгаагүй. Харин Оюутолгой дээр хоёр тэрбум долларын хэтрэлт үүсчихсэн байсныг зөвшөөрөх тухай асуудлыг надад тулгадаг байсан. Хоёр тэрбум долларын хэтрэлтийг зөвшөөрнө гэдэг бол том алдаа. Тийм учраас би болохгүй л гэсэн. Дубайн гэрээ гэдэг бол агуулгаараа үүнийг зөвшөөрсөн гэрээ л дээ. Ер нь Ц.Элбэгдорж хаан болчихсон байсан. Над шиг нөхөр “хаан шалдан байна” гэж хэлээд алуулсан болохоос.

Н.Алтанхуяг яагаад эрүүгийн хэрэгт холбогдсон тухай тэд юу хэлэв?

2018 оны арванхоёрдугаар 4-ний өдөр “Ам нээвэл” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ядарсан ард түмний мөнгөн дээр ажиллах гэж нүүрснээс ашиг гаргаж, 8-9 тэрбум төгрөгийг хоорондоо хуваах гэж хэрэлдээд, нэг нөхөр нь АТГ-т очиж матлаа гэдэг яриа үүсч, тэр бичиг матаас нь МАН-ынханд ирээд үүнээс үүдэлтэйгээр Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох, огцрохгүйдээ тулсан юм.” гэж ярьжээ.

Харин үүнд Н.Алтанхуяг тайлбар өгөхдөө “Манай Ц.Элбэгдорж чинь нүүрсний үнэ мэдэхгүй шдээ. Алт, мөнгө, зэс, коксжих нүүрсээ л ярина шдээ. Энэ хүн амьдрал мэдэхгүй шдээ. Наад чинь таван тонн гэдэг тоо ч мэдэхгүй. Нүүрсний талаар манай Мөнгөнтуяа, Л.Гансүх хоёртой нийлж суугаад ярьвал жоохон юм ойлгох байх. Энэ хүн АТГ гээд нарийн юм хэлж байнаа даа. Тэгэхээр энэ хүн бол тэрнийг өөрөө хийсэн гэсэн үг.”

Н.Алтанхуягийн эргэн тойрныхон бүгд аавын хаалга татсан

Хилсээр Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх, цаана нь тав, зургаан залууг шоронд хийгээд ялыг нь үүрүүлээд дуусгасан. Б.Мөнгөнтуяаг гэхэд зургаан сар шоронд суулгаад Н.Алтанхуяг огцорсон өдөр буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны орой нь гаргасан байдаг юм. Миний охин А.Саранзаяаг бас нэг охинтой гурван сар АТГ-ын хаалга сахиулж байгаад сүүлдээ энэ хүүхдүүдэд буруу алга гээд цагаатгасан. Г.Дэнзэн ч хилсээр шоронд орж, хоёр жил суугаад гарч ирсэн. Г.Дэнзэнг 17 тэрбумын тендер авсан гэдэг хэргээр одоо энэ Цагаан суваргын эзэн болчихоод байгаа Н.Номтойбаяр маань Их хурал дээр анх үүсгэсэн хэрэг. Энэ нь сүүлдээ явсаар байгаад 190 сая төгрөгийн пүү суурилуулах  хэргээр шоронд суугаад гарч ирсэн. 2016 оны арваннэгдүгээр сард би Ерөнхийлөгчид нэр дэвшье гэж бодохгүй юу. Энэ сургаар манай эхнэрийг гадагш нисэх гэж байхад нь саатуулчихсан. Үүгээрээ надад бяр үзүүлж, сануулга өгч байгаа юм.

16 жилийн хаанчлал 

evi-and-mie-600x344 Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж сурвалжлагч байхдаа шүлэг зохиодог байсан, Ерөнхийлөгч болоод хэрэг зохиодог болсон

Ц.Элбэгдорж өөрөө найман жил хаан суугаад, дараагийн найман жилд нь М.Энхболд гэдэг хүнийг хаан болгохоор бүх төлөвлөгөөгөө хийгээд, тэрнийх нь эсрэг өрвөлзсөн юм уу, өрвөлзөж мэдэх бүх хүнийг хонгил руугаа хийгээд хаанчилна гэж тооцоолсон шүү дээ. Ард түмний заяа түшээд М.Энхболд гарсангүй. Тэрэнд нь хэн саад болсон гэхээр Н.Алтанхуяг, Х.Баттулга. АН-аас шовойгоод гарчихаар хүн өөр хэн байсан юм бэ? Бусад нь тоглоомын хүүхэлдэй. Одоо ч гэсэн. Дээд шүүхэд Зоригт гэж өөрийнхөө хүнийг тавьлаа. Прокуророор нь Дорлигжавыг тавьлаа. Тэр нь манай гэхээс илүүтэй Ц.Элбэгдоржийн хүн. Дараа нь АТГ-ын даргаар Н.Ганболдыг, орлогчоор нь Б.Хурцыг тавьлаа. Ингээд бүх юмаа сайхан хавлаад бариад авчихаж байгаа юм. Энэ хонгилдоо ганцхан улс төрчдийг биш мөнгөтэй хүмүүсийг сайхан сэгсрээд л гаргаж байгаа юм чинь.Н.Алтанхуяг өөрөө өөрийнхөө Засгийн газрыг огцруулсан уу?

Ц.Элбэгдорж дээр дурьдсан нэвтрүүлэгт оролцохдоо мөн ярихдаа “Н.Алтанхуяг өөрөө өрийнхөө Засгийн газрыг огцруулсан хүн. Хуулийн асуудал яригдаад эхлэхээр засаг, Ерөнхий сайд огцорлоо гэдгээр хохирсон болж, тэндээс яригдаад байгаа асуудлуудыг хаах сонирхолтой байсан. Би өргөдөл өгөх хэцүү байна. Та огцруулах санал өгөөч гэж над дээр өргөдөл хүртэл барьж орж ирж байсан.” гэсэн байдаг. Үүнийг тайлбарлахдаа “Энэ хүний бичсэн зохиол нь тийм байсан байхгүй юу. Н.Алтанхуяг дээр нүүрсний хэрэг үүсгээд, хамаатан садныг нь барьж хорихоор Н.Алтанхуяг өргөдлөө өгөх юм гэнэ гэдэг зохиол бичсэн хүн. Би Их хурал дээр ороод намайг битгий огцруулаач гэж явсан хүн. Их хуралд манай намын гишүүдийг барьцаанд авч хонгилоороо сүрдүүлж байгаад долоон гишүүнийг Их хурал руу оруулаагүй. Хожим энэ хүмүүс шалтгаанаа хэлнэ. Орж ирсэн гишүүдээс найман гишүүнийг эсрэг кноп даруулсан.”

“Ч.Сайханбилэгийг Ц.Элбэгдорж л Ерөнхий сайд болгоорой гэсэн”

Их хурлын бүлгээс манайх ерөнхий сайдад нэр дэвшүүлдэггүй байхгүй юу. Амаржаргалыг болохоор манайхан дүрэм зөрчсөн учраас болохгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн үгэнд орж Ч.Сайханбилэгийг сайд болгосон. Сонголтгүй л байсан. Бүхий л болохгүй юмыг Ч.Сайханбилэгээр Ц.Элбэгдорж хийлгэсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад МАНАН-гийн бүлгийн Засгийн газар байгуулагдсан юм. Үүгээр 2016 оны сонгуульд АН-ыг ялагдуулах бэлтгэлийг хангуулсан юм. Энэ бол Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын тохироо.

48194683_2063481693717709_518797685323464704_n-1024x576 Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж сурвалжлагч байхдаа шүлэг зохиодог байсан, Ерөнхийлөгч болоод хэрэг зохиодог болсон

Тайван цагийн генералууд хэрхэн төрдөг вэ?

Монголд яахаараа ийм олон генерал төрдөг юм бэ? Хаана ямар дайн байлдаан болоод байгаа юм бэ? Энх тайван цагт баахан генерал. Шударга бусын хонгил руу хэдэн хүнийг аваачиж хийж өгснөөрөө генерал авдаг байна.

Баялгийн эзэд нь хэн юм бэ?

Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмших ёстой. 34 хувиар нь бичээд Их хуралд оруулахад үр дүн нь Их хурал дээр 34 хувь нь “0” болж гарсан. Эндээс та нар Монгол Улсын эзэн хэн бэ гэдгийг бод. “Ачит эх” компани ч гэсэн Эрдэнэтэд 34 хувиа өгнө гэж гэрээ хийчихээд, тэрийг нь бас алга болгочихсон.

Бонд

Бондын зөвлөл гэж байгуулахад Ц.Элбэгдорж П.Цагааныг, М.Энхболд Д.Одхүүг оруулаад, байнгын хорооны дарга нар оролцож ажилласан. Шинэчлэлийн засгийн газрын үед гарсан бүх шийдвэр бондын зөвлөлөөс гарсан шийдвэр байгаа. Хоёрдугаарт тухайн төслийг санхүүжүүлэх эсэхийг Хөгжлийн банк шийднэ.

Хаан жимс 750 сая төгрөгийн зээл авсан уу?

ТЭДС-гаас “Хаан жимс” “SPT” гэдэг компани дээр долоон жилийн хугацаатай 750 сая төгрөгийг 2013 онд авсан гэдэг худлаа. Энэ асуудлаар цагдаад хандсан явж байгаа. Шүүхэд өгчихсөн.

Улс төрийг атгах технологи

Хэн гэдэг хүн ямар зорилгоор юу хийчихэж вэ гэдгийг дахиад нягтлах хэрэгтэй. Эд нарын хийж байгаа бүх юм төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай. Эд нар олон Ерөнхий сайдаар тоглож байгаа. Би гурван үе шаттай хардаг юм. Нэг нь Н.Энхбаяр даргын үед, дараа нь над дээр, дараа нь Х.Баттулга болон У.Хүрэлсүх дээр энэ аргаа хэрэглэсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ технологи нь их боловсронгуй болж байгаа.

Тэмдэглэсэн: updown.mn

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!