ОХУ-д бүх нийтийн хөл хорио тогтоожээ

2021-10-28
1 min read

ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад мужуудад өнөөдрөөс эхлэн бүх нийтийн амралтын өдрүүд эхэлж байгаа талаар BBC мэдээллээ. Учир нь тус улсад коронавирусний халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ийнхүү хөл хорио тогтоосон байна.

Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл олон нийтийн газрууд, дэлгүүр, кафе, зоогийн болон шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, сурагчдын амралтыг эхлүүлжээ. 

Харин нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллагууд болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн үйл ажиллагаа нээлттэй хэвээр байх аж.

Зарим мужуудад олон нийтийн газар QR код уншуулж байгаа бол Хакаст үдшийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорио тогтоож, иргэдийг оршин суугаа газраасаа гарахгүй байхыг анхааруулжээ.

Орчуулах »