Харгис шийтгэлийг халахыг уриалав

0
46

Цаазаар авах ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр /2017.10.10/ НҮБ-ын төв байранд “Цаазаар авах ялын тухай мэдээллийг ил тод байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Австрали, Аргентин, Франц, Итали, Монгол Улс хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес оролцож хэлсэн үгэндээ хүний амийг егүүтгэх харгис шийтгэлийг халахыг дэлхийн улс орнуудад уриалав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс цаазаар авах ялыг оноож, гүйцэтгэхийг халсныг дурдан, цаазаар авах ялын мэдээллийг ил тод болгох нь уг шийтгэлийг халахад чухал алхам болохыг тэмдэглэв.
Эдүгээ дэлхийн 170 гаруй улс цаазаар авах ялыг халсан эсхүл гүйцэтгэхийг түр зогсоосон ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!