Г.Ёндон: Шатахууний үнэд төр оролцох нь бизнесийн зарчимд тохирохгүй

2021-10-26
1 min read

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны нийлүүлэлт болон үнийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, өхдөө “Шатахуун импортлогчид зөвшилцсөний үр дүнд хүн амын дунд вакцинжуулалт 60 хувь хүртэл үнийг тогтвортой барьсан. Эдийн засаг -5.3 хувьд хүрсэн үед ийм шийдвэр гаргаж 2021 оны нэгээс зургадугаар сар хүртэл үнийг барьж тодорхой зохицуулалт хийсэн. Ер нь төр хувийн хэвшлийнхний бизнесийн үйл ажиллагаа руу гараа дүрэх нь буруу. Угаасаа бизнесийн зарчимд тохирохгүй.

Тиймээс зах зээлийн зарчим руу аажим аажмаар шилжих ёстой гэсэн бодлогыг салбарын яам баримталж байна. Иргэдэд аль болох ачаалал багатай, эдийн засагт гэнэтийн инфляци өгөхгүй байдлаар зохицуулалт хийх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлого боловсруулж ажиллаж байна. Салбарын яамны зүгээс, шатахууны үнэ иргэдэд гэнэтийн санхүүгийн дарамт болохгүйгээр зах зээлийн зарчмаар бага багаар шилжих ёстой гэсэн байр суурьтай байна. Ерөнхийдөө шатахууны нөөцөд голчлон анхаарч зохицуулалт хийж ажиллана. Энэ сард ОХУ-аас 54880 тонн, Хятадаас 20 мянган тонн АИ-92 автобензин татан авахаар төлөвлөсөн. Өчигдөр буюу энэ сарын 25-ны байдлаар нийт 25800 тонн А-92 автобензин татан аваад байна” гэлээ.

Орчуулах »