Дэд сайд Б.Цогтгэрэл “УБТЗ”-аас хангамж “хүртдэг” байв уу

0
44

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь есдүгээр сарын 23-аас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Иргэдийн зүгээс 28 төрлийн өргөдөл гомдол ирүүлсний дотор хамгийн ноцтой нь УБТЗ-ын удирдлагуудтай холбоотой асуудал байсан аж. Тухайлбал, ял эдэлж байсан хүмүүсийг Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалд томилсон байсан гэнэ. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргын албан тушаалыг хашдаг гэнэ.  Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригтыг Худалдан авах ажиллагааны албаны даргаар, хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэгийг Хөдөлмөр харилцааны албаны даргаар томилон ажиллуулсаныг тогтоожээ. Хууль бус дээрх томилгоог цуцлах шаардлагыг  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн УБТЗ ХНН-д хүргүүлжээ.

Мөн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн хэлж байгаагаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ээс машин гаргуулж унадаг, бензин тосоор хангуулдаг байсныг  нь тогтоосон гэнэ.  Улмаар энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг ч тодотголоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!