ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

0
40

Авлигатай тэмцэх газар нь ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ажлыг хэрэгжүүлэх

зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 3 хүртэлх төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийг үнэлэх зорилготой бөгөөд СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, АУДИТЫН ЧИГЛЭЛЭЭР үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх боломжтой.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДЭЭЛЛИЙГ(тухайн ажилтай ижил төстэй ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 12 дугаар сарын 10–ны өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

Холбоо барих утас: 70112565

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!