Ноолуур хөтөлбөрийн эхний ээлжийн 2 дахь шатны санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авч байна

0
45

“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг самнах дамжлагаас дээш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг дараах зарчмын дагуу хүлээж авна.

  1. Аж ахуйн нэгж ХАВСРАЛТ-1 дэх асуултуудад үнэн зөв хариулж nooluur@dbm.mn цахим хаягт илгээнэ. ХАВСРАЛТ-1-ийг энд дарж татаж авна уу.
  2. МУХБ ирүүлсэн хариултуудыг “Зээлийн хүсэлт илгээх цахим систем”-д системийн админ дотоодоосоо бүртгэнэ. Харилцагчийг дараах 6 файлыг ирүүлэх и-мэйл явуулна.
  • Зээлийн зарцуулалт
  • Төслийн товч танилцуулга
  • Төслийн мөнгөн урсгал
  • Барьцаа хөрөнгийн жагсаалт
  • Зээлийн өргөдлийн маягт
  • Санхүүжилт хүссэн албан бичиг
  1. Хүсэлтийг бүртгэсэн тул харилцагч зээлийн хүсэлт бүртгүүлэх системд нэвтрэн тус хүсэлт дээрээ материал нэмж өгөх боломжтой болсон байх тул тус 6 файлыг хавсаргаж илгээнэ.
  2. Тус 6 файл нэмж ирснээр зээлийн хүсэлтийг хүлээж авсанд тооцно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!