“Мөсний баяр”-ыг нэг өдрөөр урагшлуулав

0
100

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж Байгаль орчин аялал жуулчлалын яамны саналаар “Мөсний баяр”-ыг нэг өдрөөр урагшлуулж гуравдугаар сарын 2, 3-нд тэмдэглэхээр болов.

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр өвлийн эвент арга хэмжээнүүдийг нэгдсэн маршрутанд оруулж байгаа гэнэ. Монгол орныг зорин ирж байгаа жуулчид өвлийн улиралд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийг бүрэн үзэх боломжийг олгох зорилготой аж.

Тухайлбал хоёрдугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд “Цас цааны баяр”, гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд “Мөсний баяр” болно. Мөн гуравдугаар сарын 5, 6-нд “Бүргэдийн баяр”, гуравдугаар сарын 8, 9-нд “Тэмээний баяр” зэрэг арга хэмжээ дараалан болох ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!