Өнгөрөгч хоногт цар тахлаар 19 хүн энджээ

2021-10-22
1 min read

Сүүлийн 24 цагт 1719 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 19 хүн эндлээ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1553-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 964 нь нийслэлд, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.841 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 52.399  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

07pqpd_247106025_1410703219345056_1553508494165477450_n_x974-300x225 ЭМЯ: Коронавируст халдварын 1719 тохиолдол батлагдаж, 19 хүн нас баржээ
Орчуулах »