Б.Баттөмөр ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн буухиаг үргэлжлүүллээ

0
184

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор…

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хэлдэг билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Б.Баттөмөрийн 80% эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авжээ.

Баримт 1, Мондем ХХК 2018.10.17-нд ЖДҮХС-гаас 300,000,000 төгрөгийн зээл авжээ. 
Эх сурвалж: Шилэн данс, зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

 

Баримт 2, Мондем ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш болон Ойн Бирж ХХК.
Аюуш нь Баттөмөр гишүүнтэй адилхан Баагаа нэртэй эцэгтэй буюу ах/дүү. 

 

Баримт 3, Мондем ХХК-г үүсгэн байгуулсан Ойн Бирж ХХК-г Баагаагийн Баттөмөр гишүүн үүсгэн байгуулжээ. 

Баримт 4, УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Мондем ХХК-ийн 80%, Ойн Бирж ХХК-ийн 100% хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Ингэснээр Б.Баттөмөр гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 14 дэх гишүүн боллоо.

Тэрээр өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж кноп дарсан билээ.

Эх сурвалж:ikon.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!