УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГЭЭС 11 САРД АНАГААХ УХААНЫ ГУРВАН ШИНЭ ДОКТОР ТӨРЛӨӨ

0
109

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлийн гурван эмч  2018 оны 11 сард шинээр Анагаах Ухааны Докторын зэрэг хамгааллаа.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн хурлын тогтоолоор тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнаран “Бодисын солилцооны хам шинжийн үед инсулин дөжрөл, адипокинууд, өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судалсан нь” сэдвээр хамгаалсан байна. Харин 2018 оны 11 сарын 22-ны өдөр Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Х.Батмягмар “Зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдвээр хамгаалсан бол Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д.Энхболд 2018 оны 11 сарын 29-ны өдөр “Тархины урд эргэлтийн артерийн цүлхэнгийн бичил мэс заслын үр дүн” сэдвээр тус тус Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!