УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар АН-ын бүлгээс гарлаа

0
94

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Би 1990 оноос эхлэн АН-д үзэл бодоороо нэгдэн тууштай явж ирсэн. Энэ нам бол хууль, төрийг хүндэлдэг нам. Гэтэл өнөөдөр нэг хүний дарангуйлалын нам болж хувираад байна. Би олон нийт, ард түмнийхээ санал хүсэлтийг хүндэтгэсэнийхээ төлөө нэр дэвших эрхээ хасуулсан нь харамсалтай. Нам бол Монгол Улсын Үндсэн хуулийн дээр байх ёсгүй. Ард түмнийхээ эрх ашгийн  төлөө үндсэн хуулиа намын шийдвэрээс би илүүд үзсэн. Тиймээс АН-ын бүлгээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдье. Цаашид АН-д шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хэн нэгэнд хамаатуулж намайг гүтгэхээ болимоор юм. Малчны асуудлыг хөндвөл ахынхаа талд орж байна гэх үү.  Ж.Батзандан гэдэг хувь хүн өөрийн тархи, зүрхтэй. Улс төрч хүн үндэсний эрх ашгийн үүднээс томоор харж байх ёстой. Намайг хөөсөн учир би АН-аас гарч буйгаа мэдэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй боллоо. Намайг Монгол Улс хөөгөөгүй тул би эх нутагтаа ажиллаж, амьдарна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болохоос биш улс төрийн шийдвэрийг гүйцэтгэгч нь биш. Би Монгол Улс, ард түмэнд  өртэй.  Үндсэн хууль болон нийт иргэдийн эрх ашгийн төлөө тэмцсээр байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!