БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа өгч буйгаа мэдэгдлээ

0
69

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр Засгийн газрыг огцруулах УИХ-ын 27 гишүүний нэг болсон. Гарын үсгээ баталгаажуулж, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан юм. Тиймээс шийдвэрээ үргэлжлүүлэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллахгүйгээ өнөөдөр мэдэгдлээ.

-Та танхимынхаа тэргүүнийг огцруулах гарын үсэг зурж, кноп дарсан. Яагаад ийм шийдвэр гаргав?

-Улс төр ёсзүйтэй байхыг шаарддаг. Хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүү улстөрчийнхөө хувьд ёсзүй дээр суурилсан шийдвэр гаргасан. Шийдвэрээсээ буцах, булзах шаардлага надад байхгүй. Тиймээс би өөрийнхөө гарын үсгийг баталгаажуулж, кнопоо дарсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр.

-Та ажлаа өгөх үү?

-Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаж, ажлаа авахад ёсзүйн хувьд ямар ч асуудал байхгүй гэдгээ сая орж уулзаад хэллээ. Ажлаа өгнө гэсэн үг. Би бүтэн жилийн хугацаанд энэ салбарын шинэчлэлийн төлөө нойр, хоолгүй ажилласан. Гаргасан шийдвэр, хийсэн ажлын үр дүн цаг хугацааны дараа гарна. Ажлын үр дүндээ сэтгэл хангалуун байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!