“Гоёл-2019” наадмын Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай тодров

0
51

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 31 дэх жилдээ өнөөдөр СТӨ-нд болж, загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцууллаа. Тэдний ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээлийг загвар өмсөгчид тайзнаа амилуулж ур чадвараараа өрсөлддөг. Наадмаас хамгийн их хүлээлт үүсгэдэг үйл явдал бол энэ жилийн “Топ модель” хэн байх бол гэсэн асуулт. Энэ жилийн тухайд дизайнеруудын урласан шинэ, шилдэг уран бүтээлийг 80 орчим загвар өмсөгч зохион бүтээгчдийн өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлөөр урласан загварыг тайзнаа толилуулав.

Тус наадмын тусгай байрын шагналыг БНХАУ-ын загвар өмсөгч Ашидаа, загвар өмсөгч Б.Мөнхчимэг, дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул хүртсэн бол энэ жилийн “Топ модель”-иор  загвар өмсөгч Н.Сарнай тодорч, шагналыг Топ моделиудын нэг Х.Бадамгэрэл гардуулсан юм.

Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч О.Ариунзул, “Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр О.Мэргэн, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Ц.Алтантуяа нар шалгарсан бол  наадмын ивээн тэтгэгч “Керасис” брэндийн шагналыг загвар өмсөгч Баттогтох, н.Гэрэлсүрэн, Эрдэнэцэцэг нар хүртэв. Мөн Туркийн “Цезарь” брэндийн шагналын эзнээр загвар өмсөгч н.Ширнэн, н.Болор-Эрдэнэ нар тодорлоо. Мөн “Гоёл “наадмын үндэс суурийг тавилцсан нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит Гран при шагналын эзнээр “Эвсэг” брэндийн загвар зохион бүтээгчид шалгарав.

Ингээд “Гоёл-2019” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Тусгай байрын шагнал: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн загвар зохион бүтээгч н.Гэрэлмаа, н.Эрдэнэсүрэн

Ирээдүйтэй загвар зохион бүтээгч: Б.Балжинням

Шилдэг мэйк ап артист: н.Болор

Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Б.Гантулга

Гоёлын хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Б.Болормаа

Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч Ч.Уянга

Уран сэтгэмжийн хувцасны шилдэг дизайнер: Загвар зохион бүтээгч н.Халиунаа

Шилдэг үндэсний хувцас: Уян компани

Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Дархан минж” компани
Дашрамд дурдахад, “Гоёл” наадам эхэн үедээ зөвхөн шилдэг загвар өмсөгч шалгаруулдаг байсан бөгөөд анхны наадмын тэргүүн титмийн эзнээр Б.Шатарцэцэг, дэд байрт А.Туяа, гуравдугаар байрт Э.Одгэрэл нар шалгарч байжээ. Уг наадамд түрүүлж байсан моделиудыг нэрлэвэл “Азийн модель” Д.Болормаа, загвар өмсөгч Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Х.Ундраа, Т.Баярзул, Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Г.Алимаа, О.Уянга, Ч.Уранбилэг, Э.Сэлэнгэ, Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Т.Халиунаа нар юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!