Хотын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

0
118

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнөөдөр /2018.11.27/ НИТХ-ын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргажээ. Тэрбээр нийслэлийн 2019 оны төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа буюу ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа ажээ.

Түүний өргөдөлд, Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харилцан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэгт ажлаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!