“Lexus 600” ирэх онд худалдаанд гарна

2021-10-14
1 min read

Японы автомашин үйлдвэрлэгч “Lexus” компани хамгийн сүүлийн үеийн, бүрэн шинэчлэгдсэн “Lexus 600” загварын автомашинаа ирэх оноос худалдаанд гаргахаар болсон байна.

Энэхүү “Lexus 600” автомашин нь 409 морины хүчтэй турбо хөдөлгүүр, 3.5 литрийн багтаамжтай V-6 мотор, 10 шатлалт автомат хурдны хайрцаг, дөрвөн дугуйн хөтлөгчтэй байх ажээ.

Бүрэн шинэчлэгдсэн “Lexus 600” загварын автомашин ирэх 2022 оны эхний улирлаас худалдаанд гарна. Одоогийн байдлаар үнэ нь тодорхойгүй байгаа ч худалдаанд гарах цаг ойртох үед зарлах юм байна.

Орчуулах »