Б.Жавхлан: Ковидын хууль энэ онд дуусна

2021-10-13
1 min read

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан Ковидын хуулийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Ковидын хууль 2020, 2021 онуудад түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж харж байгаа. Энэ хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хуулийг сунгах ямар нэг төлөвлөгөө хийгдээгүй. 2022 оны төсвийг зурахдаа энэ хуулийг тусгаагүй” гэв.

Орчуулах »