fbpx

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

1 мин уншина

Шведийн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн хороо энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлажээ. Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төрийн банкны шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаачид болох Жошуа Ангрист, Гуидо Имбенс нар хүртэхээр болжээ.

Дэвид Кардад энэхүү шагналыг “хөдөлмөрийн эдийн засагт туршлага дээр үндэслэсэн хувь нэмэр оруулсных нь” төлөө олгохоор болсон байна. Харин Ангрист, Имбенс нар “шалтгаан ба үр дагаврын харилцаанд дүн шинжилгээ хийхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө” шагналыг хуваан хүртэж буй юм.

Энэ оны шагналтнууд хөдөлмөрийн зах зээлийн талаар шинэ үзэл бодлыг танилцуулж, эдийн засгийн үйл явцын шалтгаан, үр дагаврын талаар ямар дүгнэлт хийж болохыг туршилтаар харуулжээ. “Тэдний арга бусад чиглэлээр өргөжиж, туршлага дээр үндэслэсэн судалгаанд хувьсгал хийсэн” гэж Нобелийн хороо мэдэгджээ.

Өнгөрсөн онд эдийн засгийн салбарын шагналыг Америкийн эдийн засагчид болох Пол Милгром, Роберт Уилсон нар хүртсэн билээ. Тэдэнд “дуудлага худалдааны онолыг боловсронгуй болгосных нь төлөө” энэхүү шагналыг олгож байв.

Latest from Blog

Мэдээ орчуулах »