Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын 5 аппарат хандивлав

2
69

МУГТ, Кёкүтэнхо Н.Цэвэгням төрсөн Налайх дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд “Niprk Surdial 55 plus” маркийн диализын 5 аппарат хандивлав.

Эрүүл мэндийн салбарт хамгийн эрэлттэй байгаа энэхүү аппарат нь цагаа олсон чухал бэлэг боллоо.

Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон манай дүүргийн иргэд диализын аппаратад орохын тулд зөвхөн Улсын нэгдүгээр эмнэлэгт очдог. Харин одооноос дээрх дүүргийн Эрүүл мэндийн төвд цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар боллоо хэмээн тус эмч мэргэжилтнүүд хэлж байв.

Н.Цэвэгнямын хувьд 2009 онд аавыгаа бөөрний дутагдал гэх аюулт өвчнөөр алдсан. Тэр цагаас Налайх дүүрэгт диализын аппарат авч өгч олон хүний амийг аварна хэмээн бодож байснаа ийнхүү гүйцэлдүүлжээ.

Тэрбээр 2012 оны 5 дугаар сард Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлж байсан. Зодог тайлснаасаа хойш буюу 2015 оны 7 сараас хойш Оошима ояката нэрээр сумогийн холбоондоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.

2 COMMENTS

  1. За ёстой сайхан мэдээ байна, их олон хүний өвчин шаналалыг илааршуулсан буянтай үйлс байна. Ухаантай залуу байнаа

  2. Youre so cool! I dont suppose Ive read anything like this before. So nice to find any individual with some authentic ideas on this subject. realy thank you for beginning this up. this website is something that is wanted on the internet, someone with a little originality. useful job for bringing one thing new to the internet!

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!