У.Хүрэлсүх гурван хүнийг сайдад нэр дэвшүүлэхээс татгалзжээ

0
141

Өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө У.Хүрэлсүх кабинетийнхныхаа нэрсийг өргөн барихаар болжээ. Энэ дагуу МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй хэвээр нь хадгалахаа мэдэгдсэн У.Хүрэлсүхийн кабинетад Шадар сайдаар Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Батлан хамгаалахын сайд Б.Цэрэнбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын дэвшүүлэхээр болсон гнэх мэдээлэл байгаа юм.

Харамсалтай нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс О.Содбилэг, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан нарыг нэрсийг сайдын жагсаалтаас хасахыг хүсчээ. Зүй нь тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг тодотгосон байна. Өөрөөр хэлбэл, О.Содбилэг, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан нар нь бизнесийн болон уул уурхайн чиглэлд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!