Их Британи улаан жагсаалтаасаа 47 орныг хасна

2021-10-08
1 min read

Их Британийн Засгийн газар энэ сарын 11-нээс эхлэн аялал жуулчлалын улаан жагсаалтаасаа 47 орныг хасахаар болжээ.

Ингэснээр тэдгээр орноос ирэх вакцинд хамрагдсан хүмүүст зочид буудалд тусгаарлагдах шаардлага тавихгүй бөгөөд зөвхөн хоёр хоногийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариу шаардах аж.

Улаан жагсаалтаас хасах орнуудад Афганистан, Ангол, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо-Верде, Чили, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Коста-Рика, Куба, Эритрей, Эсватини, Этиоп, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотт, Мексик, Монгол, Монтенегро, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Руанда, Сейшелийн арлууд, Сьерра-Леон, Сомали, Өмнөд Африк, Судан, Суринам, Танзани, Тайланд, Тринидад ба Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве багтсан байна.

Харин Панам, Колумби, Венесуэл, Перу, Эквадор, Хаити, Доминикан зэрэг долоо орныг улаан жагсаалтад хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

Орчуулах »