Авлигатай тэмцэх газар 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

0
33

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэг хүлээн авсан бөгөөд 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!