Арван тэрбумтны нэг Б.Ундармаа гишүүнд хохирол ярих эрх бий юу

0
372

Энэ Засгийн газрын танхимыг бүрдүүлж буй 76 эрхэм дунд 11 тэрбумтан суудаг. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн “Бишрэлт” группийн эзэн хатагтай Б.Ундармаа. Авлигатай тэмцэх газраас жил бүр Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулдаг.  Энэ тайлангаар Б.Ундармаа гишүүн 2.2 тэрбум хөрөнгөөр эхний арван байрын наймдугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Эрхэм хатагтайн өөрийн орлого: 1 тэрбум гэсэн бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 1.2 тэрбум хэмээсэн байв. Гэтэл хамгийн хачирхалтай нь тэрбээр хөл дүүжлэх унаагүй хэмээн хэн ч итгэмгүй байдлаар хөрөнгөө нуусан нь сонин. Уг нь бол “Бишрэлт” холдинг ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Бишрэлт трейд ХХК, Бишрэлт ХХК, Капитал банк ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Веллмарт ХХК, Бишрэлт интернэшнл ХХК, Бишрэлт инженеринг энд консракшн ХХК, Бишрэлт индастриэл ХХК, Монгол мах экспо ХХК, Сүлд секьютири ХХК, Бишрэлт секьюритис ХХК, Монгол цемент ХХК, Ривер бийч ХХК, Хонд өргөө ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал премиум ББСБ ХХК, Чингис хаан даатгал ХХК, Монгол милл ХХК, Соёмбо даатгал ХХК, Өмнөговь эм хангамж ХХК,  Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Зоос гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК-уудад хувьцаа эзэмшдэг түүний хөрөнгө орлого жил бүр өсөн нэмэгдэх магадлалтай нь дээрх жагсаалтаас тодорхой харагдана.

Тоолж барахгүй толгой эргэсэн хөрөнгөтэй түүнд ганц ширхэг машин байхгүй нь инээдэмтэй. Ийм нэгэн хөрөнгөтөн эмэгтэй өдгөө өөрийнх нь эзэмшлийн Wellmart сүлжээ  их дэлгүүрт нь гарсан галын улмаас хохирсон иргэдийн хохирлыг хайхрах сөхөөгүй явна. Хамгийн ичмээр нь өр зээлэндээ яахаа мэдэхгүй учраа олохгүй сандарсан түрээслэгчиддээ 2 сая төгрөгийн нөхөн төлбөр өгөөд “Бид ч мөн адил галд хамаг эд хөрөнгөө алдчихаад байна. Тиймээс үүнийг аваад чимээгүй бол. Бидний зүгээс түрээсийн хэлбэр дээр чинь анхаарах учраас галын гай барцдыг яриад яваад байлгүй чимээгүй лангуугаа ажиллуулцгаа” хэмээн томорчээ. Нэгэнтээ зарга шүүх болоод явбал 2 сая төгрөг бүү хэл юм олж чадахгүй гэдгийг мэдсэн зарим нэг нь Б.Ундармаа гишүүнтэй тохирч өгсөн 2 сая төгрөгийг нь аваад нам гүмхэн түрээсээ үргэлжлүүлж лангуугаа нээжээ. Харин хэдэн зуун саяар хохирсон иргэд нь энэ байдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст асуудлаа хаяглаж өнөөдрийг хүртэл дорвитой шийдгүй сууцгааж байна. УИХ-д сууж буй 10 тэрбумтны нэг Б.Ундармаа гишүүний хохирсон тайланг түрээслэгчдийн хохиролтой харьцуулчих юмсандаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!