Шүүгчдийн талаас илүү хувьд нь гомдол ирүүлжээ

0
42

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Өнгөрсөн баасан гарагт Шүүхийн ёсзүйн хороо хуралдаж 11 шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцжээ. Улмаар хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчийг албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээг авчээ.

Түүнчлэн өнгөрсөн хүлээн авсан гомдол, түүний шийдвэрлэлтэд шинжилгээ хийхэд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол ирсэн байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 1641 шүүгчид иргэдээс гомдол гаргажээ. Дээрх гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10.0 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулжээ. Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлын агуулгаар авч үзвэл 21 хувийг хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн, 21 хувийг шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны журам зөрчсөн, 19 хувийг мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй, 14 хувийг хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга, хоёр хувийг шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн, хоёр хувийг бусад гомдол эзэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!