УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

0
54

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2005 оноос эхлэн жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” Дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монгол улс 4 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.  ДЭМБ-аас  2018 оны энэхүү өдрийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав”, “Антибиотикийг буруу хэрэглэх нь бид бүгдийг эрсдэлд оруулж байна” уриан дор тэмдэглэж байгаа билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд антибиотик эмийн эмчилгээний талаар, иргэд, олон нийтэд антибиотикийг зөв зохистой, хариуцлагатай хэрэглэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилтот үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллаж байна. Зорилтот ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Антибиотикийн хэрэглээ, тохиолдлын судалгаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд тус эмнэлгийн болон нийслэлийн эрүүл мэндийн төвийн 180 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж антибиотик эмийн хэрэглээ болон нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал, нянгийн тэсвэржилтээс хэрхэн сэргийлэх, антибиотик эмийг эмчилгээнд хэрхэн зөв зохистой сонгон хэрэглэх талаар тус эмнэлгийн Эмийн эмчилгээг зохицуулах хороо, АШУҮИС-ийн багш Т.Хосбаяр, Ө.Энхбаатар, Б.Анхтуяа нар сургалтыг явууллаа. Сургалтанд оролцогсдод антибиотик эмийн эмчилгээг нотолгоонд суурилан төлөвлөх, оновчтой сонголтыг хийх талаар гарын авлага тараалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!