Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн “Уран сэтгэмж -2018” уралдаан боллоо

0
73

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн Хувцас дизайн, Оёдлын мэргэжлийн  суралцагчдын “Уран сэтгэмж -2018  уралдаан амжилттай боллоо.

 “Уран сэтгэмж” нь  тавь дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Хувцасны дизайн”, “Оёдол эсгүүр”, “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин” мэргэжлийн ангиудын суралцагчид ур ухаан, авъяас чадвар, бүтээлч  сэтгэлгээгээрээ даавуунаас бусад материалыг ашиглан  загварлаг дэгжин хувцас урлаж болдгийг харуулдаг уламжлалт уралдаан юм.

“Уран сэтгэмж -2018  уралдааны шүүгчээр ҮУПК-ийн Уран зургийн багш Ц.Болор, “Говь” ХКК-ийн Дизайнер Г.Батцэцэг, Хилийн цэргийн 0288-р ангийн Оёдлын технологич, дэслэгч Н.Мөнхзул нар ажилласан нь сургууль болон түншлэгч байгууллагуудын  хамтын ажиллагаа улам бүр өргөжин тогтмолжсоныг илтгэж байв.

Уралдааны Тэргүүн байрт:  Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2а ангийн “Хатадын уянга” үндэсний коллекц /Удирдсан багш Л. Бат-Оргил/

Дэд байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2б   ангийн Black and White үндэсний  коллекц /Удирдсан багш Т.Батзаяа/

Гутгаар байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 3а ангийн Bleakуран сэтгэмжийн коллекц Удирдсан багш Н.Юмчмаа

Тусгай байрт: Хувцасны дизайн 3а ангийн Strongersуран сэтгэмжит  коллекц

/Удирдсан багш  М.Энхтуяа/, мөн Оёдол эсгүүр  1а ангийн Оросын Холбооны Тува улсын оюутнуудын Inside уран сэтгэмж коллекц /Удирдсан багш Б.Отгон/ тус тус шалгарлаа.

“Уран сэтгэмж -2018  уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр “Uniberse best sing”, “The voice”, “My voice” уралдааны шилдэг оролцогч, ҮУПК-ийн төгсөгч  Б.Уранчимэг, Оюутан суралцагчдын “Урлагын наадам 2018” уралдааны гоцлол дууны  Тэргүүн байрын шагналт Вэб 1а ангийн оюутан .Мөнх-Эрдэнэ нар ая дуугаа өргөн барив.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!