“Чихрийн шижингийн диспансерын хяналт” чанарын өдөрлөг зохион байгуулагдлаа

0
43

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс хамтран “Чихрийн шижингийн диспансерын хяналт” чанарын өдөрлөгийг энэ сарын 16-нд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, тосгоны эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга, менежер, амбулаторийн эрхлэгч, дотоод шүүрлийн булчирхайн кабинетийн эмч, сувилагч нарын төлөөлөл бүхий нийт 32 хүн оролцсон юм.

Өдөрлөгийн хүрээнд “Диспансерын хяналтын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх”, “Чихрийн шижинтэй өвчтөнд эмчилгээний дасгал хийхэд баримтлах зарчим” илтгэл, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс “Чихрийн шижингийн кабинетийн эрт илрүүлгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, зохион байгуулж буй ажлын үр дүнгийн танилцуулга” хийгдлээ.

Оролцогсод чихрийн шижингийн диспансерын хяналтын үйл ажиллагаа, үйлчүүлэгчид зөвлөгөө өгөх ур чадварыг хяналтын хуудсаар үнэлэх арга барилд суралцах дадлага хийж, дүүргийн Чихрийн шижингийн төвийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагыг газар дээр нь үзэж танилцсан юм.

Ингэснээр тус өдөрлөг нь чихрийн шижинтэй өвчтөний хяналтанд динамик ажиглалт, диспансерийн хяналтын үр дүнг тооцох талаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!