“Алтан өд”  наадмын бүртгэл эхэллээ

0
98

Монголын зохиолчдын эвлэл оны утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах уралдааны бүртгэл эхэлсэн байна. Монголын зохиолчдын эвлэл 2001 оноос хойш утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд”  наадмыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 18 дахь удаагаа болох гэж байгаа юм. Энэ жил оны шилдэг утга зохиолын бүтээлийг яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрөл тус бүрд шилдгүүдийг шалгаруулахаар болжээ. Эдгээр төрөлд шилдгээр шалгарсан зохиолчид оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналын эзэд болох аж. “Алтан өд”-д нэр дэвших бүтээлүүдийг энэ сарыг дуустал хүлээн авах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!