Д.Хаянхярвааг бүлгийн даргаас нь огцруулах эсэхийг хэлэлцэнэ

Намын даргынхаа өөдөөс том дуугарсан бүлгийн  даргынхаа давхар дээлийг эрх баригчид тайлах эсэхээ өнөөдөр хэлэлцэнэ. Намын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг намын дарга оруулсан аж.

Улмаар дээрх нэр бүхий хүмүүсийг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл ч бий.

Удирдах зөвлөлийн хурал болохтой зэрэгцэн бүлгийн дарга Д.Хаянхярваа олон нийтэд мэдээлэл хийж, ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаас шаардсан. Тиймдээ ч түүнийг бүлгийн даргаас нь огцруулахаар болсон нь дээрх мэдээлэлтэй холбоотой хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Юутай ч МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг чөлөөлөх эсэхийг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!