Э.Мөнх-Очир: Я.Содбаатарыг хэлээгүй

3
1248

“Монгол Улсын тээврийн бодлогыг тодорхойлж байгаа хүн архи ууж, ажлын өрөөндөө өмдөндөө хүндэрч байсан гэхэд итгэх үү” хэмээн Э.Мөнх-Очир цахим хуудсандаа жиргэв. Түүний жиргээ МАН-ын хагарал савнаасаа хальсны илрэл хэмээн үзэх хүн олон байна. Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очиртой онлайнаар холбогдож, өглөөнөөс хойш сошиалд оньсого таавар үүсгээд буй постыг нь тодрууллаа.

-Монгол улсын тээврийн бодлогыг тодорхойлж байгаа хүн архи ууж, ажлын өрөөндөө өмдөндөө хүндэрч байсан гэж итгэх үү гэсэн таны асуултын хариуг олох гээд?

-Зарим хүнийг би төрийн албанд тохирохгүй гэж боддог юм.

-Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаагийн илрэл үү?

-Засгийн газарт биш шүү.

-Тэгвэл Зам тээвэр, хөгжлийн сайдад уу?

-Сайдад нь хамаагүй.

-Тэгээд хэнд гэж?

-Доод албанд байгаа хүнд нь хэлсэн юм.

-Хэн гэдгийг нь хэлж болох уу?

-Тэгэх хэрэг байна уу.

-Таны үг салбарын сайдыг, тэр дундаа Я.Содбаатарыг хэлж байгаагаар хүмүүст шууд хүрч байх шиг байна. Тэр бодлого тодорхойлогч шүү дээ?

-Я.Содбаатарыг хэлээгүй. Тэр улс төрийн хувьд хаана ч очоод ажиллаж чадах хүн шүү. Юмыг их сайн нухацтай хардаг, залуугаасаа хашир хүн.

-Таны энэ үг МАН-ын хагарал ил боллоо гэх дүгнэлтийг ч үүсгэж байна?

-Үгүйдээ, би нам гэхгүй байнга шүүмжлэлтэй хандсаар өнөөг хүрсэн.

-Шат шатандаа хариуцлага ярих цаг болсныг ойрын өдрүүдэд өрнөж байгаа үйл явц бататгалаа..?

-Тэр их эрт алдагдсан дөө.

-Хэзээнээс..?

-2002 оноос завхарсан.

-2002 он гэнэ ээ. Түүнээс хойш засч залруулах оролдлого хийгдэж байна уу?

-Үгүй. Хүсэлт ч алга.

-Яагаад..?

-У.Хүрэлсүх их хүсч байгаа харагдах юм. Даанч хаанаас эхлэхээ олохгүй байх шиг.

-Хариуцлагыг хаанаас эхлэх ёстой гэж. Намаас уу?

-Өөрөөсөө. Намын дарга хүн шүү дээ. Удирдан залах үүрэгтэй, боломжтой.

-Энэ боломжоороо өөрийнхөө яриад байгаа хариуцлагыг бий болгох боломжтой юу?

-Мэдээж. Улс орны ирээдүйг гэрэлтүүлэх боломжтой.

-Эрх мэдлээ урвуулан хөрөнгө завшчихаад уучлаарай гээд асуудал цэгцэрдэг жишгийг өнөөгийн эрх баригчид тогтоох нь. Ядаж уучлал гуйдаг болж байна. Сайны эхлэл гэж үзэх хэсэг бас байна. Санал нийлэх үү?

-Муугийн төгсгөл гэж харж байна. Дүр эсгэгчид сайхан илэрлээ. Ямар ч сайн сайхан ажлыг муугаар хийж болохгүй гэдэг дээ.

-Шууд утгаараа нам ялзарсны илрэл биз?

-Мөн. Нам ч биш, нийгэм.

-Намын, тэр дундаа өнөөгийн МАН-ын цэвэршил чухал. Тийм үү?

-Үгүй дээ. Нам нийгмийн үргэлжлэл. Олноос бүтдэг. Иргэд, хүмүүс зарчимтай, шийдэмгий байхад нам дагана. Өөр арга байхгүй.

3 COMMENTS

  1. za tovog tsaashaa.iim yariltslaga bdag genee.ene khunii aav ene khun ooroo uchirgui shudarga gej bodokhgui bna.turkiin khorongo oruulalttai talkhn’ uildvert bsan’g sanaj bna.yamar ch bsan ajilchidaa khamgaaldaggui l bsan yumdag.kkkk

  2. Мөнхочироо одоо болноо. Чиний хувьд улстөрийн карер чинь дууссаан. Дандаа яахаараа ингэж ар нуруу луу н хутга зоосон мэт аашлана бэ чи!! Хайран эцэгийн нэр хүнд.. Төрсөн нутаг булганаа хүртэл үнсэнд хаясан шалз мэт орхиод явсанаа санаарай. Эр хүн шиг байлдаа. Чи уг н чадна даа. Их л харалгана болж дээ..

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!