“Marvel” кино студийн 25 дахь бүтээл “Box Office”-ийг тэргүүлсээр байна

2021-09-20
1 min read

“Shang-Chi and the Legend of the Ten Rings” кино “Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. “Marvel”-ийн анхны Ази гаралтай супер баатрын тухай кино нь энэ долоо хоногт 21.7 сая ам.долларын ашиг орлого олжсон байна.

Түүнчлэн одоогийн байдлаар АНУ, Канадын зах зээлээс 176.9 сая ам.долларын орлого олсны зэрэгцээ дэлхий даяар 320.6 сая ам.долларын ашиг орлого олжээ. Уг кино цар тахал дэгдсэнээс хойш нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа талаар “Comscore” судалгааны фирмийн мэдээлэлд дурджээ.

“Shang-Chi and the Legend of the Ten Rings” “Marvel” кино студийн 25 дахь кино юм.

Дестин Даниэль Креттоны найруулсан тус кинонд Хятад-Канад гаралтай жүжигчин Симу Лю гол дүрийг бүтээсэн бол Вэнвүгийн дүрд Хонконгийн алдарт жүжигчин Тони Люн, Шанг-Чигийн найз Кэтигийн дүрд Аквафина, Зян Нанийн дүрд Мишель Йео нар тоглосон бөгөөд уг кинонд мөн Фала Чен, Меньер Жан, Флориан Мунтяну, Ронни Чиэн нарын бусад жүжигчид тогложээ.

Орчуулах »