Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн НҮБ-д гомдол гаргана

0
58

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч гэх үндэслэлээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн НҮБ-д хандахаар болсон талаар мэдээлэл хийлээ. Тэд хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа шударга бус, эхнээсээ  зохион байгуулалтай  зохиомол хэрэгт тулгаж ялласан хэмээн үзэж байгаа бөгөөд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Өргөдлийн байнгын хороо, Олон улсын хүний эрхийн байгууллага болон  НҮБ-д хандахаар болсон байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэмээн үзэж 21-24 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд Хорих 407, 409 дүгээр ангид хорьж байгаа юм.  Улсын ерөнхий прокуророос УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд саяхан  тайлан тавихдаа уг хэргийг хаасан, тиймээс шүүхийн шийдвэрийн талаар  буруу, зөв хэмээн  шүүн ярих, гомдол  маргаан гаргах нь хаалттай гэдгийг мэдэгдэж байв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!