Ж.Мөнхбат: Би сайд болохгүй

0
111

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат мэдээлэл хийж, У.Хүрэлсүхийн кабинетад орж ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Би сайд болохын тулд элдэв шантааж хийж, зөвшилцөлд хүрэхийн тулд элдэв арга саам хэрэглээгүй. Би сайд болохгүй. Тэр дундаа У.Хүрэлсүхийн кабинетад ч орж ажиллахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

Мөн тэрбээр өөрийнх нь цацагдаж байгаа мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдсэн юм. Тодруулбал, түүнийг албан тушаалаа ашиглан өөрийн эхнэрийн хамаатны компанид концессийн гэрээ байгуулах тендерийн шалгаруулалтад нөлөөлсөн гэснийг үгүйсгэлээ. Энэхүү мэдээллийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах үеэс зохион байгуулалттайгаар тарааж эхэлсэн гэдгийг ч тодотгосон юм. Тэрбээр төрд ажиллах хугацаандаа нэг ч хууль бус зүйлтэй хутгалдаж байгаагүйгээ онцолж, энэхүү мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон нь энэ аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!