Жолооч нар шаардлага хүргүүллээ

0
49

Бензиний үнийн өсөлтийг эсэргүүцсэн жолооч нар өнөөдөр дахин Төрийн ордонг тойрч жагслаа. Гурав дахь өдрөө үргэлжилж буй энэхүү жагсаалд өнөөдөр 300 орчим машин оролцож байв. Өнөөдөр энэхүү жагсаалд сургуулийн 30 орчим автобус оролцохоор ирсэн ч тэднийг цагдаа нар жагсаалд оролцохыг хоригложээ. Мөн жижиглэн худалдаа эрхлэгчид үнийн өсөлт болон зөрчлийн тухай хууль иргэдийг дарамталж байна хэмээн Төрийн ордны баруун хаалган дээр тайван жагсаал хийж байлаа. Жагсагчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүлсэн юм. Тэдний шаардлагыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргааны хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ гарч ирж авчээ. Бензиний үнийг эсэргүүцсэн жолооч нарын шаардлагыг Өргөдлийн байнгын хороо хүлээн авчээ. Ингээд тус жагсаал тарсан бөгөөд шаардлагын хариуг тав хоногийн дотор хүлээн авахаар болжээ. Хэрэв шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол жолооч нар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно хэмээн хэлж байв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!