Гишүүдийн эрхийг түдгэлзүүлэхгүй байна гэж шоудаж байхаар ордноос гаднах нөхдөө шалгаж эхлээч ээ, Ерөнхий прокурор оо!

    3
    570

    -Улсыг 4.5 тэрбумаар хохироочихоод давраад дахин зээл авсан нөхөд байна-

    У.Хүрэлсүхийг дэмжигч гишүүд, цүнх баригчид нь буюу Хүкийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хүчин зүтгэсэн 33-ын бүлгийнхэн л Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хүүтэй, хүүгүй зээл хүртэж шагнуулсан нь тодорхой болоод байгаа. У.Хүрэлсүх ч тэгэхээр энэ хуудуутай зээлүүдийг мэдэж байсан байж таарна. Эцэстээ баригдсан хэд нь уучлалт гуйчих өө гэхчлэн алиатаж байна. УИХ-ын болоод ЗГ-ын гишүүдтэйгээ ийнхүү нааш харж уурлан, цааш харж ирмэлцэн байж хариуцлага ярьж шоудаж болж байгаа юм. Харин Улсын Ерөнхий Прокурорын орлогч, МХЕГ-ын байцаагч, мөн намынхаа генсэк болон нарийн бичгийн дарга нартайгаа хэрхэн хариуцлага ярих гээд байна аа. Бэлтэйгээ гайхуулсан гишүүд зээлсэн мөнгө амны цаас шиг буцаагаад шидчихлээ. Харин ордноос гадуурх нөхөдтэй зээлийн буцаалт, хариуцлага хоёрыг яаж тооцох вэ. Байлдааны онгоц унагаж улсыг олон саяын хохиролд унагасан Симба Батаагийн дүү Ц.Бат-Энх “Мөнгөн Дайван” ХХК-иараа 950 сая төгрөгийн зээл авчихаад жишим ч үгүй суусаар байх уу. Ядаж байхад авсан зээлээ хаана юунд зарцуулсан нь тодорхойгүй байхад хэдий хүртэл толгойг нь илэх вэ, У.Хүрэлсүх сайд аа. Таны ардах ажлыг амжуулж суугаа нарийн бичиг болох Ц.Бат-Энхийн чинь “Мөнгөн Дайван” ХХК зээлээс гадна улсад 4.5 тэрбумын хохирол учруулсан гэдгийг мэдэх үү. Эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлж яваа юу. “Мөнгөн дайван” нь 2013 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригттой “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ хийсэн. Харамсалтай нь, ЖДҮДС-гаас авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүйтэйгээ ижил мөн дээрх гэрээнийхээ дагуу ажиллаагүй учир Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас орон сууц баригдаагүй газрыг нь буцаан авч 4.5 тэрбум төгрөгөө нэхэмжлэхээр болж. Уг нь эрхэм Ц.Бат-Энх гуайн компани Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 200 айлын амины сууц барих “Эко хороолол”-ын төслийг эхлүүлэхээр гэрээ байгуулсан нь тэр аж. Гэрээний дагуу тус компанид нийт 11.4 га газрыг ч үнэ төлбөргүй олгосон байх юм. Уг нь тус газарт хот төлөвлөлтөөр VIII хорооллын барилгажилт хийгдэх ёстой байсан ч ийнхүү бүтээн байгуулалтын ажил нь зогсож улсад хохирол учруулчихаад байгаа юм байна. Ямар эрх дархтай гэхээрээ мань Ц.Бат-Энхийн компани орон нутгийн аль өнгөтэй өөдтэй тендэрийг авч байдаг юм. Түүнд ийм эрх, боломжийг олгодог Тендэрийн багийг ч давхар шалгахад буруудахааргүй байна, Авлигтай тэмцэх газрынхаан. Тэрээр 2013-2014 онд Орхон, Сүхбаатар зэрэг аймагт тус бүр нь таван тэрбум төгрөгийн өртөг бүхий таван ч төсөл хэрэгжүүлсэн байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь дээрх “Баян-Өндөр Эко хороолол” төсөл юм байна. Уг асуудал тухайн үед АТГ-т шалгагдсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй үлдсэн байгаа нь сэжигтэй. Ийм л нөхөд өнөөдөр хувийн компаниа өнгөтэй өөдтэй явуулахын тулд татвар төлөгч та, бидний мөнгийг өөрийн юм шиг үрж тансаглаж байгаа нь шударга явдал уу. Тиймээс улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэтийн нөхдийг онцгойлон шалгаж, улмаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан 950 сая төгрөгийн зээлээ хаана юунд зарцуулсан тухайг ч олон нийтэд ил, нээлттэй болгох хэрэгтэй байна.

    3 COMMENTS

    1. Хамгийн түрүүнд ах дүүгээрээ шалгуулах ордны гаднахи хүн бол өөрөө биз дээ, Бат-Энхээ.

    2. huurhii ene batenhiin muug uzej yaanav dee zailuul.yostoi horhoid horgui hun gevel ene bateniig l heleh bhaa ho.ih yadarch yavaa hun dee zailuul.hhe

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!