Гурвалжингийн гүүрийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно

2021-09-16
1 min read

“Гурвалжингийн гүүрэн гарц”-ын хэв гажилтын заадас засварлах ажил хийгдэх тул хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд, 2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл, Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд, 2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

Иймд ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

авто зам гэх мэтийн зураг байж болно
авто зам гэх мэтийн зураг байж болно
Орчуулах »