Бадархундага нууранд шумбан хулгай хийсэн залууст яллах дүгнэлт үйлджээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрхны өвөр бэлд орших Бадархундага нуураас өнгөрсөн есдүгээр сарын 10-нд мөнгөн аяга хулгайлсан хэрэг гарсан билээ. Гэмт хэрэгтнүүд тухайн үед тэднийг болиулах гэсэн нутгийн гурван иргэн рүү гал нээж, нэгийг нь шархдуулаад зугтсан байдаг. Тэгвэл тэд Баян-Өлгий болон  Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 25-26 насны залуус байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын үеэр өмнө нь тус нуураас эд зүйлс хулгайлж байсан хэмээн мэдүүлсэн байна. Мөн тэдний нэг нь өмнө нь Нийслэлийн онцгой байдлын газарт аврагч хийдэг байсан аж. Тиймээс ажил мэргэжлийн давуу талаа ашиглан тус нууранд шумбаж хулгай хийхдээ шумбагч хувцастай байжээ. Завхан аймгийн цагдаагийн газар тэдэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!