Сөүлээс Пхеньяны талаар зохисгүй мэдэгдэл хийвэл харилцаагаа тасална гэжээ

2021-09-16
1 min read

Барууны хэвлэлүүд лхагва гарагт БНАСАУ хэрвээ Сөүлээс Пхеньяны талаар зохисгүй мэдэгдэл хийсээр байх юм бол БНСУ-тай харилцаагаа тасалж болзошгүйг анхаарууллаа гэж Хойд Солонгосын Төрийн мэдлийн ЦTAK агентлагтийн мэдээг үндэслэн мэдээлсэн байна.

Хэвлэлүүд БНАСАУ-ын удирдагчийн дүү, Солонгосын Хөдөлмөрчдийн Намын Төв Хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон хэлэхдээ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын шинэ боломжуудын талаар ярихдаа пуужин БНАСАУ-д хүрэх боломжтой гэх мэт агуулгатай зүйл ярьсанд харамсаж байна гэдэг үгийг онцолжээ.

Мөн тэрбээр, Хэрвээ Мүн Жэ Ин Умардын нэр хүндийг гутаан доромжилсоор байвал харилцаагаа таслахад хүргэж болзошгүй юм. Энэ нь шумбагч онгоцноос хөөргөсөн баллистик пуужингийн туршилтын үр дүн, пуужингуудын аюул заналхийллийг хязгаарлах, үндэсний батлан ​​хамгаалах баталгааг хангахад маш чухал ач холбогдолтой хэмээжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин яг энэ өдөр буюу лхагва гаригт БНАСАУ хоёр баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг ойрын хугацаанд зохион байгуулахыг тушаажээ.

Орчуулах »