Маргааш чансаа өндөр хүчит 128 бөх барилдана

0
57

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр” маргааш тохионо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Мөн уламжлал ёсоор “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан болдог бөгөөд энэ жил “Буянт-Ухаа” спортын ордонд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!