Өсвөрийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

0
47

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Булган аймагт зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний 30 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин Ө.Энххүслэн алтан медаль, 38 кг-ийн жинд Ж.Ерөөлт мөнгөн медаль хүртлээ.

Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 47 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!