Маргаашийн жагсаалд 300 автомашин оролцохоор бүртгүүлжээ

0
40

Бензиний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Тэд цахим орчинд нэгдсэн иргэд бөгөөд автомашинтай Төрийн ордныг тойрон сигналдаж эсэргүүцлээ илэрхийлж байв. Жагсаалд өнөөдөр 150 гаруй автомашин цугларсан бол өдөр ирэх тусам хүрээгээ тэлнэ хэмээн маргаашийн жагсаалд 300 орчим жолооч нар нэгдсэн байна. Жагсагчид “Бензин бол өргөн хэрэглээний бараа биш, онцгой бүтээгдэхүүн. Бензиний үнэ өсөхөд дагаад барааны бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс төр заавал оролцон тогтоон барих ёстой хэмээгээд АИ92 бензиний үнийг 1,500, дизель түлшийг 1,800 төгрөгт тогтоохыг шаардаж байна” гэлээ. Энэхүү жагсаал нь тав хоног үргэлжлэх юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!